ТАНИЛЦУУЛГА
Манай хамт олон 2003 онд анхны монгол гэрээ урлан гараагаа эхлүүлж байсан бөгөөд 2006 онд Зүүн Сайн ХХК-аа байгуулан 20 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай компаний зорилго
Чанартай, найдвартай, эко ээлтэй гэр, гэрийн эдлэл үйлдвэрлэх

Монгол гэрийн тухай
Гэр нь яс мод, бүрээс гэсэн хоёр үндсэн гол хэсгээс бүрддэг агаад цөм хоорондоо тодорхой харьцаа тогтолцоотой байдаг. Яс мод гэдэг нь хана, унь, хаалга, тооно, бүрээс гэдэг нь өрх, дээвэр, туурга, үүд юм. Монгол гэр эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, хурааж барихад хялбар байдаг. Томох, ширэх, оёх, сийлэх, зурах, будах, зэрэг гар урлалын цогц бүтээмж юм.